Нээлттэй эх гэж юу вэ?
Нээлттэй
эх эсвэл "эх код нь нээлттэй програм хангамж" патенттай эзэмшил
програм хангамжаас эрс ялгаатай. Нээлттэй эхэд хамрагдах програм хангамжийн эх
кодыг хэн ч үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой
байдаг.
Иймээс нээлттэй эхийн програм хангамжид програм зохиогч, хөгжүүлэгч
олон хүний үзэл бодол шингэж бүтээгдэнэ. Төгсгөл/эцсийн хэрэглэгчид ихэвчлэн
"чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамж" болзлыг хангаж нээлттэй
эхийн зарчмаар ажиллана.
Нээлттэй
эхийг санаачлагчид "нээлттэй эхийн програм хангамж"ийн тодорхойлолтыг
дараах байдлаар тодорхойлжээ. ( http://opensource.org/docs/osd вэб үзнэ үү. )
Нээлттэй
эх нь зөвхөн эх кодыг ашиглах гэсэн утга биш. Дараах шаардлагыг зайлшгүй мөрдөх
нөхцөлтэйгөөр нээлттэй эхийн програм хангамжийг түгээх боломжтой. Үүнд:
1. Чөлөөтэй
дахин түгээх
Хэд
хэдэн ялгаатай эх кодуудыг агуулсан, цаашид түгээх програм хангамжийн агригатын
бүрдэл хэсэг болгон хэрэглэх програм хангамжийг чөлөөтэй өгөх эсвэл арилжихдаа
ямар ч хэсгийг нь лиценз(license) буюу зөвшөөрлийн баримтад хязгаарлахыг
хориглоно. Лиценз ашигласны төлбөр эсвэл худалдах мэт өөр төрлийн төлбөр
шаардахыг хориглоно.
Үндэслэл:
Чөлөөтэй дахин түгээх гэж лицензээр албадан шаардсанаар, бид урт хугацаанд олох
олон удаагийн ашгийг орхигдуулж богино хугацаанд хэдхэн удаа олж болох долларыг
олох оролдлогыг арилгаж чадах юм.
2. Эх
код
Програмд
тус програм хангамжийн эх кодыг зайлшгүй хавсаргах бөгөөд програмын эх кодыг
хөрвүүлсэн хувилбарын адил түгээх боломжоор зайлшгүй хангана. Зарим програм
хангамж эх кодын хамт түгээгдээгүй бол түүнийг хаанаас татаж авч болох талаар
дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргаж, төлбөргүй татаж авахаар байна. Үүний зэрэгцээ
эх кодыг програмчлагч хүсвэл өөрчилж хөрвүүлэх боломжоор зайлшгүй хангана. Эх
кодыг зориудаар ээдрээтэй болгохыг зөвшөөрөхгүй. Завсрын үр дүн буюу эх кодоос
машин кодод хөрвүүлэх хөрвүүлэлтийн дунд үеийн үр дүнг эх кодоор зөвшөөрөхгүй.
Үндэслэл:
Бид ээдрээгүй эх код хэрэглэхээр шаардах нь та програмыг өөрчлөлт хийхгүйгээр
хөгжүүлж чадахгүйд учир нь бий. Бидний зорилго хувьсал хөгжлийг хялбар
гүйцэтгэх, үүний тулд бид өөрчлөлтийг хялбар хийж болохоор шаарддаг.
3. Уламжлагдаж
гарах (үүсмэл) ажлууд
Лиценз
нь өөрчлөлт хийхийг болон уламжлагдах програм хангамжийг зөвшөөрөх ба хэрэглэгч
эх програмын лицензийн томьёолол дор уламжлагдсан (үүсмэл) програмыг түгээхийг
зөвшөөрнө.
Үндэслэл:
Зөвхөн эх код үзсэнээр хөндлөнгийн мэргэжил нэгтнүүд үнэлгээ өгөх болон
мэдэгдэхүйц хувьсаж хөгжих сонголтыг хангалттай дэмжиж чадахгүй. Хувьсал хөгжил
нь мэдэгдэхүйц явагдахын тулд хүмүүс туршин үзэх болон өөрчлөлтөө дахин түгээх
боломжоор хангагдахыг шаардана.
4. Эх
кодын зохиогчийг шударгаар байлгах
Хэрэв
програмыг зорилгоор өөрчилж хөрвүүлэн бүтээх (build) үед эх кодыг програмын
нөхөлт файлуудын (patch files) хамт түгээхийг лицензээр олгон гэдэг нь лиценз
зөвхөн эх кодыг өөрчилсөн хувилбараар түгээхийг хязгаарлана гэж ойлгож болно.
Өөрчилсөн эх кодоос бүтсэн програм хангамжийг түгээхийг лицензэд ил тодоор
зөвшөөрөх ёстой. Лицензэд уламжилсан ажлууд эх кодоос өөр нэртэй эсвэл
хувилбарын өөр дугаартай байхыг шаардаж магадгүй.
Үндэслэл:
Урам хайрласан олон сайжруулалт маш сайхан ч хэрэглэгчид өөрсдийн хэрэглэж
байгаа програмыг хэн гаргасныг мэдэх эрхтэй. Зохиогчид болон өөрчлөн засварлагч
өөрсдийн нэр төрийг хамгаалах болон харилцан дэмжих эрхтэйгээ мэдэх ёстойгоос
гадна нээлттэй эхийн лиценз эх кодыг хялбархан олгох боломжтой, баталгаатай
байх ёстой. Гэхдээ цэв цэвэрхэн бичигдсэн эх кодын суурь дээр нөхөлтийг нэмж
түгээхээр шаардаж магад. Энэ аргаар "албан бус"(unofficial)
өөрчлөлтүүдийг өгөх боломжтой байхаар гүйцэтгэхэд магадгүй суурь эх кодоос
хялбархан ялгагдана.
No comments:
Post a Comment